Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

TOEFL-ийн шалгалт үнэгүй өгөх боломжтой 5 ВЕБ САЙТ

Г.Сүрэн
     
2018-06-19

1. Magoosh.com

Энэ сайтаар TOEFL-ийн шалгалт өгөхөөс гадна хэлний бэлтгэлд хамрагдах, бичиг, яриа, сонсгол зэргээр хэсэг тус бүрийн тусгайлсан онлайн сургалтад хамрагдах боломжтой. Нэр бүхий цөөн хичээлээс бусдыг бүртгэл үүсгэсний дараа үзэх юм. Бүртгэл үнэгүй бөгөөд зарим сургалтын төгсгөлд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ авахын тулд зохих хэмжээний төлбөр төлөх шаардлагатай. 

2. Toefltestonline.com

Энэ сайт мэдээллийн гэхээсээ илүү блог хэлбэртэй тул ойлгомжтой загвартай. Англи хэлний бүх төвшний хичээлүүд, TOEFl шалгалтын тухай танилцуулгууд ч бий. Хэрэглэгч хэд хэдэн удаагийн шалгалтыг үнэ төлбөргүй өгөх боломжтой. Шалгалтад нь өнгөрсөн жилүүдийн асуултуудаас ирдэг тул маш хэрэгцээтэй гэж хэрэглэгчид дүгнэжээ. 

3. 4tests.com/toefl 

Маш ойлгомжтой минимал загвартай. TOEFL-оос гадна SAT, ACT шалгалтын хэсэгтэй. Зарим үед англи хэлний багш нартай үнэгүй Skype яриа хийх ч боломжтой. Шалгалтыг бүтнээр болон хэсэгчлэн өгч болох ба цаг, дараалал нь ч жинхэнэ шалгалтын загвараар бүтээгдсэн тул танд маш сайн бэлтгэл болох болно.

4. Estglobal.org

Англи хэлний анхан шатнаас эхлээд TOEFL-ийн шалгалтад бэлтгэхэд хэрэгцээтэй бүх төрлийн мэдээлэл, хичээл бий. Мөн TOEFL-ийн бүртгэлтэй улсуудад хаана хэзээ шалгалт авах хуваарийг ч харж болно. "Mock" буюу загвар шалгалтыг олон дахин өгч, өөрийгөө сорих боломжтой. Хэл сурахаар хичээллэж байгаа бол таны хамгийн сайн туслах байх болно.

5. Graduateshotline.com 

TOEFL-ийн загвар бүхий 1-9 шалгалт, яриа, сонсголын хэсгийн тестүүд, хамгийн шилдэг англи хэлний номуудыг татан авахаар байршуулсан сайт. Мөн олон улсын оюутан залуусын илгээсэн TOEFL-ийн шалгалт хэрхэн өгөх талаар зөвлөгөө ч бий.