
Англи хэлний өндөр төвшний шалгалт болох TOEFL-ийн шалгалтад бэлтгэхэд тань туслах хамгийн шилдэг подкаст. TOEFL шалгалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн удирдагч багш нар бэлтгэдэг тул ойлгомжтой, энгийн бүтэцтэйгээс гадна академик мэдлэг олгох бүх талын мэдээллүүдээр баялаг. Өдөр тутам цаг гарган сонссоноор хүссэн үр дүндээ хүрэх нь гарцаагүй!
TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахад шалгалтын техник, өвөрмөц арга барилуудыг маш сайн бэлтгэсэн байх шаардлагатай билээ. Тэгвэл энэхүү подкаст тэдгээрийг тун энгийн үгээр тайлбарлах болно. Нэр хүндтэй эрдэмтэн багш нар, амжилттай суралцаж яваа залуусыг урьж ярилцдаг тул таныг уйдаахгүй нь лавтай.
20 гаруй жил идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй хэлний мэдлэгийн iteacher.eu сайтын дэргэдэх подкаст. Сайтаар дамжуулан мэргэжлийн багш нартай Skype-гаар ярилцаж болохоос гадна дүрэм, яриа, эссэ, уншлагын алдаа гээд олон төрлийн хичээлүүдийг үзэж хичээллэх боломжтой.
BBC мэдээллийн агентлагийн олон төрлийн подкастуудаас өөрийн сонголтоор сонсоорой. Инээдмийн, шинжлэх ухааны, дуу хөгжмийн, баримтат гээд олон төрөл зүйлд ангилагдах мэдээ мэдээллүүд нь академик англи хэлний мэдлэгээ хөгжүүлэхээр хичээллэж буй таны хамгийн сайн туслагч байх болно.
Энгийн хөгжилтэй, харилцан яриа ихтэй подкаст. Өдөр тутмын яриаг ойлгох, хэлц, хэллэг, шинэ үгсийн мэдлэгээ тэлэхэд туслаж чадна. Удаан хугацааны лекц, уйтгартай яриа сонсох дургүй бол танд таалагдана. Нэр нь хүртэл "Happy" шүү дээ.
Америкийн соёл уламжлал, цаг үеийн мэдээлэл агуулсан өргөн хэрэглээний мэдээллийг танд олгох болно. АНУ-руу сурч, аялахаар төлөвлөж байгаа бол улс орны байдал, орчин нөхцлийн талаар мэдээлэлтэй байх нь маш том давуу талыг танд бүтээж өгнө.
Олон улсад өөрийн нэрийн подкастаараа нэр хүндээ бий болгосон багшийн удирдлагаар явагддаг. Урам зориг өгөх эрч хүчтэй өнгө аястай тул өглөө сургууль, ажилдаа явахдаа сонсоход тохиромжтой. "Амархан" англи хэлийг эндээс суралцаарай.
Подкастууд энгийн хөгжилтэй яриатай байх тусмаа сонсоход эвтэйхэн, чихэнд наалдацтай байдаг. Яг л энэ шаардлагыг хангаж чадах шилдэг подкаст.
Англи хэлээ хэрхэн сайжруулах талаарх цувралууд бүхий радио нэвтрүүлэг. Уран зохиол, дуу хөгжмөөр дамжуулан шинэ үгс, дүрмийн мэдлэгийг олгох болно. Илүү гүнзгий, академик мэдлэг авах хүсэлтэй бол таны утасны үнэнч нөхөр болох нь гарцаагүй.
Хоёр багшийн хоорондын ярианаас бүтсэн сонирхолтой хичээлүүдтэй подкаст. Харилцан ярианаас гадна урт хэмжээний хичээлийг ч өвөрмөц содон байдлаар илтгэдэг тул таны утсанд байвал зохих подкастын нэг юм.