Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

МЭТГЭЛЦЭГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ДҮН ГАРЛАА

2018-11-02

 Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, ОХУ-н Шинжлэх ухаан соёлын төвөөс зарласан “МЭТГЭЛЦЭГЧИЙН ТЭТГЭЛЭГ”-т хөтөлбөрт 2 сурагчдыг шалгаруулахаар зарласан билээ.

Нийт 35 сурагч материалаа ирүүлснээс тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын баг МЭТГЭЛЦЭЭН хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд оролцсон байдал, мэтгэлцээний багшийн тодорхойлолт, тухайн хүүхдийн бичсэн эссений агуулга, сургуулийн зүгээс гаргасан дүнгийн тодорхойлолт зэргийг харгалзан үзэж шалгаруулалтаа хийлээ.

Шалгарсан сурагчид:

1. Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Батзоригын АНУЖИН

2. Эрдэмтөгс бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагч Ажинсүмбүүгийн АНУ эдгээр сурагчид маань одоо РЦНК-гийн холбогдох албаны хүмүүстэй ярилцлагад орох юм.