Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

Оюутны санаачилгын төсөлд тэтгэлэг олгоно

Г.Сүрэн
     
2018-11-13

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оноос дээд боловсролын салбарт “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд БСШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газраас урлагийн хөтөлбөрөөр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй, орон нутгийн их дээд сургуулийн оюутнуудад тэдний судалгааг дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор ерөнхий шаардлагуудыг хангасан санаачилгын төсөлд тэтгэлэг олгох гэж байна.

Судалгааг дэмжих төсөл нь тухайн орон нутгийн болон урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцах эрэлт хэрэгцээ бүхий мэргэжлийг дэмжсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой ажээ.

Оюутны санаачилгын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД–ээс татаж авна уу

Эх сурвалж: БСШУЯ