Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

ОНЫ ТЭРГҮҮНИЙ “БҮТЭЭЛЧ” ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ “АЛМА МАТЕР” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛНО

Х.Өсөхбаяр
     
2018-12-14

Монголын Залуучуудын холбоо  “БҮТЭЭН” байгуулалтын он тоолж эхэлсэнтэй холбогдуулан 2017-2044 он хүртэл “Залуусаа бүтээе” уриан дор бүхийл үйл ажиллагаагаа төлөвлөсөн билээ. Үүний хүрээнд  оны тэргүүний бүтээлч оюутан шалгаруулах “Алма матер” ёслолын арга хэмжээг энэ сарын 20-ний өдөр зохион байгуулах гэж байна.  Тус ёслолын арга хэмжээ нь мэргэжил, эрдэм, мэдлэгт өөрийн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээрээ суралцаж олж авсан үр дүн, бүтээлч сэтгэлгээ, зөв дадлыг нийт оюутнуудын үнэ цэнэ туршлага болгох зорилготой юм. Ёслолын арга хэмжээнд залуучуудын байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн ажлуудад идэвхи санаачлагатай оролцож, улсын болон олон улсын тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд анги хамт олон, сургууль, улсын нэрийн өмнөөс оролцож үнэмлэхүй амжилт гаргасан, мэргэжлээрээ болон сонирхлоороо бүтээл туурвил гаргасан бүхий л оюутнууд оролцох боломжтой. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн ШИЛДЭГ оюутнуудыг тодруулдаг байсан бол энэ жилийн хувьд  БҮТЭЭЛЧ оюутныг шалгаруулна гэдгээрээ онцлог юм. Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал болох “Тэргүүний оюутан” цол тэмдэг, өргөмжлөлийг олгох “Алма матер” ёслолын ажиллагааг  Залуу удирдагч сан, Соёмбо Академитай хамтран зохион байгуулах гэж байна.

Шалгаруулалтанд шилдэг оюутныг оруулах асуудлыг тухайн сургуулийн захиргаа мэргэжлийн тэнхимийн санаачилснаар сургуулийн оюутны холбоотой хамтарсан хурлаар хэлэлцэж тухайн оюутны тодорхойлолт, шагнуулах хүсэлтийг МЗХ-ны 207Б тоотод 2018 оны 12-р сарын 17-ны дотор ирүүлнэ.

 

Нэр дэвшсэн оюутны бүрдүүлэх материал

1.         Харьяа сургуулийн тодорхойлолт болон оюутны үнэмлэхний хуулбар

2.         Нэр дэвшигчийн анкет

3.         1 хувь цээж зураг / 3x4 /

4.         Оюутны холбооны тодорхойлолт

5.         Дүнгийн хүснэгтийн хуулбар / баталгаажуулсан /

6.         Шагналын хуулбар / баталгаажуулсан /

7.         Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт

Жич: Материалыг цаасаар болон файлаар авах бөгөөд event.mzkh@gmail.com цахим хуудсаар илгээнэ үү.