
Боловсролын мэдээллийн нэгдсэн сүлжээ ТББ-аас Тэтгэлэг апликейшн бий болгоод жил гаруйн хугацаанд 30.000 гаруй хэрэглэгчтэй болоод байна.
Тэтгэлэг апликейшн хэрэглэгчдээс апликейшнд орсон мэдээллийн дагуу тухайн сургуульд элсэн орох, зуучлуулах хүсэлт ирсээр байгаа билээ.
Иймд хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хэрэглэгчдээ холбох үүднээс мэдээлэл өгөх нэгдсэн уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалт: 2019 оны 1 дүгээр сарын 19-ний 12 цагт. Монголын Залуучуудын холбооны 209 тоотод болно.
- Тэтгэлэг аппликэйшнийн танилцуулга
- Хэрэглэгчдийн дата мэдээллийг танилцуулга
- Хамтран ажиллах боломж
Зохион байгуулагч:Боловсролын мэдээллийн нэгдсэн сүлжээ
Харилцах утас: 89888903