Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

"Өрсөлдөх чадвар" хувь хүний хөгжлийн ном

Г.Сүрэн
     
2019-02-21

... 

Боловсролтой хүн гэж зөвхөн онолын  мэдлэгтэй хүнийг хэлдэггүй. Харин өөрийн сурсан мэдлэг, хөгжүүлсэн ур чадвараар аз жаргалтай амьдралыг цогцлоож чадаж буй  хүнийг  хэлнэ. Таны ажил мэргэжил ямар ч байж болно. Багш, цагдаа, эмч, инженер, гуталчин, барилгачин тамирчин зэрэг...

Гагцхүү бид өөрсдийн эзэмшсэн мэргэжил нөөц бололцоогоо ашиглан амжилттай ажиллаж, амьдарч чадах үнэ цэнийг бий болгож чадсан уу гэдэг л чухал юм.

Бид нийгмийг бүрдүүлэгч нэгэн хэсэг болохын хувьд өдөр тутам нийгмийн харилцаа, мэдээллийн урсгал дунд амьдардаг. Тиймээс л өөрийгөө хөгжүүлж хувь хүний хөгжлийн чадваруудыг эзэмших шаардлага бий болдог.  Ур чадвар гэдэг нь хүн эзэмшсэн мэдлэг, туршлагаа амьдрал, vйл ажиллагааны явцад хэрэгжүүлэх тvвшин, боломжийг хэлнэ. Мөн аливаа зүйлийг гүйцэтгэх ур чадвар, бүтээмжийн түвшинг хэлнэ.

Хvн бүрийн ур чадвар харилцан адилгүй байдаг. Нийгмийн амьдралд идэвхтэй, үр бүтээлтэй оролцоход  танд дараах чадвар тусална . Үүнд:

  1. Илтгэх ур чадвар
  2. Багаар ажиллах ур чадвар
  3. Цаг төлөвлөх ур чадвар
  4. Харилцааны ур чадвар
  5. Эсээ бичих ур чадвар
  6. Мэтгэлцэх ур чадвар

Танд амжилтад хүрэх асар их нөөц бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Амжилт гэдэг пирамид дүрстэй адил юм. Хүн бүр сайхан амьдрал, амжилт, аз жаргалыг мөрөөддөг боловч маш цөөхөн хүн л хүссэн зүйлдээ хүрдэг. Харин үлдсэн нь мөрөөдлийнхөө боол болдог гэвэл та итгэх үү. Та мөрөөдлийнхөө эзэн болохыг хүсэж байна уу.  Бид айсан үедээ өөрөөсөө гарамгүй их хүчтэй бас хурдтай болдог. Энэ нь  танд гэнэтийн ямар нэгэн хүч, ид шид тусалж буй хэрэг ердөө ч биш. Харин та өөрт байгаа нөөц боломжоо санаандгүй ашиглаж байгаа нь тэр юм. Миний нэг найз оюутан байхдаа програм хангамжийн компани байгуулан ажиллаж байсан. Түүний хувьд гар утас бүх ажлыг нь амжуулдаг ухаалаг хэрэглээ байв. Гэтэл зарим хүмүүс зөвхөн зураг дарах болон бусадтай холбогдох хэрэгсэл мэтээр ашигладаг. Яг л үүнтэй адил та бидний дотор асар их нөөц, олон талт чадвар байдаг.  Зарим нь өөрт байгаа боломжийг олж хардаггүй. Тэд завиндаа суугаад алсыг ширтэн мөрөөдөлдөө умбаж суудаг бол үлдсэн хэсэг нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж амжилтад хүрэх сэлүүр болгон ашигладаг.

"Өрсөлдөх чадвар" номоос

 

Барааны мэдээлэл:

 

Эрхлэн гаргасан огноо: 2017
isbn код: 978-99978-1-117-2
хэл: монгол
хуудасны тоо: 208
жин: 280 гр
хэмжээ: 205 x 145 x 14 мм
сэдэв: хувь хүний хөгжил