Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФҮЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ

2021-04-02

Фүлбрайт Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг олон улсын солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь АНУ-ын ард түмэн болон бусад орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, хөгжүүлэх явдал. Фүлбрайт Хөтөлбөр анх 1994 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст сурч, багшилж, судалгаа хийх боломж олгодог юм.

Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаа нь үндсэн 4 төрлийн тэтгэлэг олгодог. Эдгээр тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор ороод үзэх боломжтой.

Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь тэтгэлэгүүд-

http://mongolia.usembassy.gov/educational_exchanges.html

http://mongolia.usembassy.gov/fulbright_2013-2014.html


Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд тавигдах үндсэн шаардлага нь:

  • Их, дээд сургууль төгссөн, баклаврын дипломтой байх;

  • Англи хэлний өндөр мэдлэгтэй буюу хамгийн багадаа IBT-гийн 80 оноо, TOEFL ийн 550 оноотой байх

    ёстой.

  • Cонгон шалгаруулалтыг хийхдээ аль болох өмнө нь АНУ-д суралцаж, амьдарч байгаагүй хүмүүсийг

    түлхүү дэмждэг хэдий ч өмнө нь АНУ-д байсан бол тэнцэхгүй гэсэн үг биш.

Энэ тэтгэлэгт хамрагдсанаар суралцаж болох мэргэжлийг дээрх холбоос дээр жагсаасан байгаа

бөгөөд миний ойлголтоор ихэнх мэргэжил үүнд хамрагдсан байгаа.

Тэтгэлэгт хамрагдах анкет болон холбогдох материалыг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны Олон Нийтийн Харилцааны хэлтэс хариуцан эрхэлдэг. Энэхүү тэтгэлгийг жил бүрийн 3 сарын эхээр өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэдэг бөгөөд анкет авах эцсийн хугацааг тодорхой заасан байдаг.

Тэтгэлэгт хандах анкет товч бөгөөд тодорхой хоёр нүүр хуудас бий.

http://photos.state.gov/libraries/mongolia/82677/PDF/FullbrightApplication13%20fillable.pdf

Өөрийн чинь талаар ерөнхий мэдээлэл, сурч төгссөн сургууль гэх мэт. Анкет бөглөхөд цаг нилээн шаарддаг хоёр зүйл гэвэл нэг нь эссе, нөгөөх нь өөрийг чинь мэргэжлийн эсвэл боловсролын түвшинд сайн мэдэх хоёр хүнээс өөрийг чинь тэтгэлэгт санал болгосон захиа буюу recommendation letter. Эссе яагаад хэцүү вэ гэхээр чи өөрийн хүсэл зорилго, сурах гэж тэмүүлээд байгаа шалтгаан, их зүйл сураад буцаж эх орондоо ирээд тэрнийхээ хэргийг хэрхэн гаргах талаар хоёрхон нүүрэнд багтаах ёстой. Энэ зөвхөн энэ тэтгэлэгт хамааралтай ч биш. Дэлхийн ихэнх их дээд сургуулийн хамгийн том шалгуур үүнтэй адил таны үзэл бодол, ямар хүн бэ гэдгийг чинь хоёр нүүр эссегээс л дүгнэдэг. Товчхон хэлэхэд чи өөрийнхөө түүхийг бичих ёстой.

За ингээд материалаа бүрдүүлээд элчин дээр өөрийн биеэр аваачаад өгнө. Дараагийн шат нь чи имейл хүлээх. Тэнцсэн бол чамайг дараагийн шат буюу аман ярилцлаганд урина.
Энэхүү ярилцлаганд анх материал өгсөн хүмүүсээс шүүгдээд тунаж үлдсэн хэсэг хүмүүс чиний өрсөлдөгч болно. Ярилцлага ердөө 15 минут бөгөөд энэ богинохон хугацаанд чи өөрийгөө хэн бэ гэдгийг асуусан асуултанд хариулахдаа таниулж амжих ёстой. 15 минутыг

Үүний дараа дахиад хүлээнэ. Имейлээр нэгээс хоёр долоо хоногийн дотор хариу ирнэ. Ингээд чиний явах үгүй шийдэгдэнэ. Аяндаа тэнцсэн бол элчингээс заавар зааварчилгааг нь өгөөд аваад явчихна.

Энэ тэтгэлгээр жилдээ 5-6 хүн шалгарч АНУ-д мастерын зэрэгт суралцахаар явдаг.

Фүлбрайт тэтгэлэг нь өөрөө дотроо хоёр төрлийнх бий. Миний дээр дурьдсан нь АНУ-ын засгийн газраас санхүүждэг нь. Өөр нэг хувилбар нь Монголын засгийн газраас санхүүжүүлдэг Фүлбрайтын тэтгэлэг. Яагаад Монголын засгийн газар өөрсдөө нэг нэр өгөөд АНУ-д сургах тэтгэлэг гээгүй вэ гэхээр нэг талаар ийм хэлбэрээр явуулж АНУ-ын ЭСЯ хариуцуулсан нь манай монголд нэн элбэг арын хаалга, хамаатан саднаа чихэх, ногоон гэрлээр оруулах асуудлыг шийдчихэж байгаа юм..

Монголын ЗГ-ийн Фүлбрайтын шалгаруулах нөхцөл нь ерөнхийдөө АНУ-ынхтай адилхан. Нэг хэцүү нь суралцах мэргэжлийг тодорхой заасан байдаг. Үүнд: боловсрол, инженер, эрүүл ахуй, дэд бүтцийн инженер, мэдээлэл технологи, шинжлэх ухаан технологи, олон нийтийн бодлого гэсэн цөөн хэдэн мэргэжил бий. Энэ тэтгэлгийг АНУ-ын тэтгэлгийн шалгаруулалт явагдаж дууссаны дараа зарлаж, шалгаруулалт явуулж эхэлдэг бөгөөд ихэнхдээ жил бүрийн 6 сарын сүүлээр зарлагдаж 8 сард тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд оруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mongolia.usembassy.gov/gom_fulbright2014.html

Анкетыг: http://photos.state.gov/libraries/mongolia/82677/PDF/GoM%20Application.pdf

Дээрх хоёр тэтгэлгийн бас нэг ялгаа нь тэтгэлэг авсан оюутнуудад тавигдах шаардлага. АНУ-ын ЗГ- ын тэтгэлэг нь сургуулиа төгсөөд 2 жил Монголдоо ажиллах ёстой гэдэг бол, Монголын ЗГ-ын тэтгэлэг 5 жил гэж шаарддаг.