Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

ИХ БРИТАНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ШЕВЕНИН ТЭТГЭЛЭГ

2020-10-27

Шевенин тэтгэлэг нь Фүлбрайт тэтгэлэгтэй ерөнхийдөө адилхан. Их Британий засгийн газар Гадаад Хэрэг, Хамтын Нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Гэхдээ миний анзаараад байгаагаар энэ тэтгэлэг харьцангуй өндөр шаардлага тавьж, нэг жилд цөөхөн хүмүүс сонгон шалгаруулдаг. Дээрээс нь Их Британид мастер хийхэд мэргэжлээсээ шалтгаалаад дийлэнх нь 1 жилийн хөтөлбөр л байдаг. Энэ тэтгэлгээр Британий Засгийн Газар карьертаа тавьсан тодорхой зорилготой, авъяаслаг, ирээдүйд өөрсдийн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүйд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, замын зардал, амжиргааны зардлыг даана.

Британий Шевенин Тэтгэлэгт хамрагдсанаар:

  • Өндөр чанартай Британи боловсрол эзэмшинэ

  • Мастерын зэрэг буюу MSc, MA, LLM, MBA-д суралцах боломж

Дараах салбарын мэргэжлээр суралцах оюутнуудадыг түлхүү дэмжинэ:

  • Банк Санхүү

  • Цаг Уурын Өөрчлөлт

  • Инженер

  • Хүний Эрх

  • Олон Улсын Хууль

  • Олон Улсын Харилцаа

  • Сэтгүүлзүй, Медиа

  • Уул Уурхай

  • Олон Нийтийн Удирдлага

Сонгогдохын тулд дараах шаардлагадыг хангах ёстой:

  • Тэтгэлэгт хамрагдах үед Монгол улсын иргэн байж, сургуулиа төгссөний дараа Монголдоо эргэн ирэх

  • Баклаврын зэрэгтэй байх

  • Өөрийн салбартаа амжилт гаргаж, цаашид ахин дэмших хүсэл эрмэлзэлтэй байх

  • Удирдах чадвартай гэдгээ нотлон харуулж чадах

  • Өөрийн сонгосон мэргэжлээрээ хамгийн багадаа гурван жил ажилласан байх

  • Англи хэлийг сайн мэддэг байх. Хамгийн багадаа IELTS-ийн оноо 6.5 байх. Хуулийн зарим мэргэжил

    IELTS-ийн 7 оноотой байхыг шаардана.

  • Энэ тэтгэлгээр суралцаж Монголдоо буцаж ирснээр ямар хувь нэмэр оруулж болох талаар тодорхой

    санаа, чиг гаргаж чадах ёстой

  • Тэтгэлэгт хандах онлайн анкет өргөдлийг дараах холбоосоор орж өгнө:

    http://www.chev ening.fco.gov .uk/CheveningApllications/CA_Start.aspx

Өшөө дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж сонирхож болно:

http://www.chevening.org/apply/guidance

Тэтгэлгийн өргөдлийг жил бүрийн 12 сараас эхлэн авч, 2 сарын эхээр өгч дуусах эцсийн хугацаа байдаг.