
DAAD гэдэг нь Deutscher Akademischer Austausch Dienst буюу Монгол хэлнээГерманы Эрдмийн Солилцооны Алба. Үүнээс цааш DAAD нэрээр нь явъя.
DAAD нь Монголд өөрийн суурин төлөөлөгчийн газартай учир бусад тэтгэлгүүдийг бодвол мэдээлэл авахад дөхөм, зөвлөгөө өгөөд суудаг хүн ч бий. Нэмэлт мэдээлэл авахын тулд монголд доорх гурван газар хандаж болно.
Монгол Улс дахь Герман Улсын Элчин Сайдын Яам
Шуудангийн хайрцаг 708
15160 Улаанбаатар имейл: info@ulan.diplo.de
DAAD-ын багш зөвлөхүүд
Lars Bergmeyer
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль имейл: lars.bergmeyer@googlemail.com
Сарнай Чулуунбат-Кат
Монголын Боловсролын Их Сургууль Бага тойруугийн 14
Улаанбаатар 48
DAAD монгол хүмүүст дараах төрлийн тэтгэлгүүдийг олгодог бөгөөд ерөнхий мэдээллийг товч дурдъя. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл DAAD-ын өөрийн цахим хуудас руу орж үзэхэд (энд линк маягаар хийв) ойлгомжтой болно.
Research Grants for Doctoral Candidates and Young Academics and Scientists
Re-invitation Programme for Former Scholarship Holders
Bilateral Exchange of Academics
Study Scholarships for Graduates of All Disciplines
Scholarships for Artists and Architects: Study Scholarships
Зорилго
Энэ тэтгэлэг нь гадаад оюутнуудыг бүх төрлийн мэргэжлээр Германы улсын эсвэл Герман улсад итгэмжлэгдсэн их дээд сургуульд мастерын зэрэгт суралцаж Мастер юмуу Дипломын зэрэг олгодог юм. Мастерын хөтөлбөрийнхөө эхний юмуу хоёр дахь жилийг өөр улсын их дээд сургуульд суралцаад үлдсэн хугацааг Германд суралцах гэж байгаа хүмүүст бас тэтгэлэг олгох боломжтой.
Хугацаа
Тухайн суралцах гэж буй мэргэжлийн хөтөлбөрөөс шалтгаалаад тэтгэлгийг 10-24 сарын хугацаатайгаар олгодог. Эхний ээлжинд тэтгэлгийг нэг жилээр өгөөд, тухайн оюутан сурлага сайтай байгаа тохиолдолд үлдсэн хугацааг даахаар сунгаж болно.
Тэтгэлгийн хэмжээ
DAAD сарын 750 евро өгнө. Үүнээс гадна Герман дахь эрүүл мэндийн даатгалыг даадаг. Хэрэв чиний эх орноосоо Герман хүрэх замын зардлыг өөр газар даагаагүй тохиолдолд ирэх буцах зардлыг чинь даана. Мөн DAAD судалгаа хийх мөнгө болон шаардлагатай гэж үзвэл байрны хөнгөлөлт, гэр бүлийн мөнгө нэмж өгнө.
Тавигдах шаардлагууд
DAAD-ын энэхүү тэтгэлэг нь сурлага чармайлт сайтай, хамгийн багадаа баклаврын зэргийн дипломтой дүйцэх дээд боловсрол эзэмшсэн байх ёстой.
Тэтгэлэгт хандах үед баклаврын зэргээ авснаас хойш 6 гаас илүү жил өнгөрсөн байх ёсгүй.
Өмнөх сурлага чармайлт сайтай байхаас гадна, хамгийн чухал шалгуур бол тухайн оюутны Герман улсад очиж сурах гэж буй зорилгодоо боловсролын болон хувийн шалтгааны үүднээс
хэрхэн итгэл үнэмшилтэй байгаа эсэх нь чухал.
Анкет өгөх үед тухайн оюутан суралцах гэж буй сургуульдаа тэнцсэн гэсэн сургуулийн албан
ёсны бичгийг хавсаргах ёстой. Анкет өгөх үед аль нэгэн сургуульд тэнцээгүй тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрийг эхлэхээс өмнө орох сургуульдаа тэнцсэн гэсэн бичгийг DAAD-д илгээх ёстой. DAAD-аас илгээх тэтгэлэг олгосон захидал чамайг сургуульд тэнцсэн тэр цагаас л хүчин төгөлдөр болно.
Хэрэв чиний сонгосон хөтөлбөр Германаас гадна өөр улсад хэсэг хугацаанд суралцах ёстой гэж заасан тохиолдолд тэр байх улс чинь Европын Холбоо дотроо байвал энэ хугацааны зардлыг даана. Мөн энэ байх хугацаа нь хамгийн ихдээ 6 сар буюу нийт тэтгэлгийн хугацааны 25% аас илүү байх ёсгүй.
Германд суралцахын тулд, нэн ялангуяа урлаг, хүмүүнлэгийн ухаанаар суралцах гэж буй оюутнууд Герман хэлийг сайн эзэмшсэн байх ёстой. Энэ шалгуурыг хөнгөлөх нэг арга нь хэрэв чиний сурах мэргэжил чинь Англи хэл дээр байгаа тохиолдолд заавал Германаар сайн байх албагүй. Одоо цагт Герман International Degree буюу Англи хэл дээр олгодог хөтөлбөрүүд зөндөө байдаг тул Герман хэлгүй хүмүүс энэ тал дээр санаа зоволтгүй.
Зарим тохиолдолд албан ёсны мэргэжлийн хөтөлбөр чинь эхлэхээс өмнө DAAD өөрсдөө зардлыг чинь дааж Германд Герман хэлний курст суралцах боломж олгодог. Тэгэхээр ямар чүнэтөлбөргүйгээрГерманхэлсурнагэсэнүг.ТэтгэлэгттэнцсэнтохиолдолдDAAD 6сарын хэлний курсын зардлыг даана.
|
University Summer Course Grants for Foreign Students and Graduates Forestry (IAESTE) Залуу Эрдэмтэн судлаачид болон Шинжлэх Ухаан судлаачдад зориулсан судалгааны тэтгэлэг.
|