
Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Отгонбаярын санаачлагаар зохион байгуулагдаж буй "ЗӨВ ХҮН-ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа. Уг тэтгэлгийг хүрээнд 2021 онд нийт 40 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд улирал бүр 10 оюутан сонгон шалгаруулж тус бүр 500.000₮ тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хамрагдах оюутан нь ХАН-УУЛ дүүргийн харъяат иргэн байх,
Их дээд сургуулийн аль ч курсын суралцагч байж болно.
Сонгон шалгаруулах багийн гишүүд:
Мөнхсоёл нь Японы засгийн газрын тэтгэлгээр Тайланд дахь Азийн Технологийн Институтэд Бизнесийн удирдлагын магистр, Францын засгийн газрын тэтгэлгээр Франц дахь Европын Менежментийн Сургуульд Шинжлэх ухааны магистр зэрэг хамгаалж, АНУ-ын засгийн газрын тэтгэлгээр Мичиган мужийн Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан.
Золжаргал нь Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургууль болон Токио хотын Технологийн их сургууль суралцаж төгссөн. Аж үйлдвэрийн төслийн удирдлага, Түлш эрчим хүчний технологи, Ногоон хөгжлийн төлөвлөлт зэрэг чиглэлд мэргэшсэн.
Сонгон шалгаруулалт:
Өргөдөл хүлээн авах:
2020.05.20 хүртэл
Шалгаруулалт хэрхэн явагдах:
1-р үе шат: Материал хүлээн авах
2-р үе шат: Бүлгийн сонгон шалгаруулалт
3-р үе шат: Цахим ярилцлага
4-р үе шат: Тэтгэлэг гардуулах
Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх:
https://forms.gle/UUUskUkLRm8A3xPv8