3 минут уншина
2022-06-30
"Personal Statement" буюу Хувь хүний эсээ хэрхэн бичих вэ?

Аливаа их сургуулиуд оюутнуудыг зөвхөн сурлагын дүнгээр бус, харин тухайн хүний олон төрлийн чадвар, дадал хэвшил, хандлагаас ихэвчлэн хамаарч сонгон шалгаруулалтаа хийдэг билээ. Олон улсын их дээд сургуулиудад өргөдлөө явуулахад 2-3 эсээ бичих шаардлагатай байдгийн нэг нь хувь хүний эсээ юм.

Хувь хүний эсээг англиар "Personal Essay" (эсвэл "Personal Statement" ч гэж хэлдэг) бөгөөд үүгээр таны хувь хүн, дотоод ертөнцийг тань мэдэх зорилготой юм. Энэхүү эсээнд хэн нэгэн таны амьдралын хэв маягыг өөрчилсөн эсэх, эсвэл таны урам зориг авдаг хэн нэгэн, таны амьдралын хамгийн том шийдвэр г.м. өөрийг тань илэрхийлэх зүйлүүдийн талаар бичдэг билээ. Та эсээгээрээ өөрийгөө ямар зан чанартай, юу хүсдэг, юу зорьж тэмүүлдэг болохыг харуулах ёстойг санах хэрэгтэй.

Тэтгэлэг аппликэйшний хамт олон энэхүү удаагийн зөвлөгөө буланд хувь хүний эсээ бичихэд анхаарах хэрэгтэй гол зүйлсийг дурьдан хүргэж байна.

Image
ЭСЭЭ НЬ ДАРААХ БАЙДЛААР ТАВИГДАНА:
1. "Би хэн бэ?"

Энэхүү асуултаар таныг таньж мэдэх зорилготой бөгөөд та өөрийгөө илэрхийлэх хамгийн том боломж юм. Эсээнийхээ эхлэлд "Намайг Бат гэдэг, миний хобби ном унших" г.м нуршуу байдлаар эхлэх нь таны эсээг уншиж байгаа хүмүүст шууд уйтгартай мэдрэмж төрүүлэхийг анхаарна уу. Эхлэл хэсгээ сонирхолтой, уншигчийн анхаарлыг татаж чадахуйц байх хэрэгтэй (энэхүү хэсгийг "Hook" гэж нэрлэдэг).

Гэхдээ уншигчийн сонирхлыг татах гэж хэт их хичээж, зөвхөн үүнд анхаарах нь таны эсээний гол утга учрыг алдагдуулах боломжтой юм шүү. Хэдий сонирхолтой эсээ бичиж байгаа ч гэсэн хоосон агуулагатай, өөрийгөө сайн илэрхийлж чадаагүй тохиолдол олон байдаг. Тиймээс эсээгээ бичих явцдаа гол утга санаагаа үргэлж санах хэрэгтэй юм. Та өөрийгөө тухайн сургуульд орох ёстой хүн гэдгийг элсэлтийн комисст ойлгуулах, өөрийгөө борлуулах рекламны орон зай гэж ойлгож болох юм.

Унших:

"Хэрхэн хувь хүний эсээнд сайн "Hook" бичих вэ?"
2. "Та яагаад манай сургуульд сурмаар байгаа вэ?"

Энэхүү асуулт нь хамгийн түрүүнд таниас тухайн сургуулийн талаар мэдлэгтэй байхыг шаарддаг. Тус сургууль нь зөвхөн нэртэй юм уу дэлхийд дээгүүр жагсдаг учраас нь ормоор байгаа бол арай илүү судалгаа хийх шаардлага гарна. Хоёр дугаарт ийм асуултад хариулахад зөвхөн тухайн сургууль танд юуг өгөх боломжтойг мэдэх биш, өөрийнхөө юу хүсэж сонирхдог, цаашдаа ямар зорилготой байдаг талаар маш сайн ойлголттой байх хэрэгтэй бөгөөд түүнийхээ талаар эсээндээ тусгаж өгөх хэрэгтэй. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэх нь маш чухал.

Унших:

"Яагаад манай их сургуулийг сонгосон бэ" гэх асуултад хариулах 7 жишээ хариултууд
3. "Бид яагаад таныг сонгох хэрэгтэй вэ?"

Энэ асуулт нь таны бүтээлч сэтгэхүйг шалгах болно. Үүгээрээ таныг хэр өргөн мэдлэг сонирхолтойг харах зорилготой. Үүнд өөрийн хичээлээс гадуурх сонирхол, хувийн үзэл бодлоо харуулах том боломж юм.

ЗӨВЛӨГӨӨ
:
1. Бодит жишээ оруулж бичих буюу баяжуулах

Жишээлбэл, "Би их тууштай хүн" гэж бичихийн оронд "Би 3 жил тасралтгүй өглөө бүр гарч гүйдэг" г.м. Өөрийн зан чанараа бичихдээ би ийм, тийм гэж бичсэний оронд амьдралдаа хийж байсан өөрчлөлтүүд, тэдгээр нь таны амьдралыг яаж өөрчилсөн, амьдралын хэв маягыг тань яаж эвдсэн г.м жишээ, дүрслэлээр баяжуулан бичвэл таны эсээ сонирхолтой байх болно.

2. Эсээний санаа болон агуулга мөн өргөдлийн материалууд хоорондоо уялдаа холбоотой байх

 Жишээлбэл, "Би их спортлог" гэж эсээндээ бичсэн атлаа товч намтарт тань спортоор хичээллэж байсан түүх байхгүй байвал утгагүй шүү дээ.

3. Эрт эхлэх хэрэгтэй

Эсээг ганц удаа бичээд бүрэн гүйцэд болохгүй нь мэдээж. Санаагаа буулгах, ноороглож бичих, эхний хувилбараа бичих, засан шинжлэх, хүмүүсээр уншуулж хянуулах, нэмж засах, эцсийн хувилбараа хянах гээд дор хаяж 2,3 сар болж таны эсээ бэлэн болох билээ. Хэр их цаг зарцуулахаа тооцоолж, аль болох эрт эхлэх хэрэгтэй.

Image
4. Бусад хүмүүсийн бичсэн эсээг уншиж, санаа авах

Шилдэг их сургуулиудад тэнцсэн хүмүүсийн бичсэн эсээг уншиж судлан, анализ хийх байдлаар тэднээс суралцаж, санаа авах нь маш том түлхэц болж өгдөг. Хэрэв бусдын эсээг уншаад үзвэл тэдний бичгийн хэв маяг, хэрэглэсэн үгс зэрэг нь танд урам зориг өгөх, шинэ санаанууд олоход тань туслаж болох юм шүү.

Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore