4 минут уншина
2022-09-28
Д.Уянга: “New York University”-д авч болох олон төрлийн тэтгэлгүүд байдаг
#nyu
#ярилцлага
#usa
АНУ-ын “New York University”-ийн 1-р курсийн оюутан Д.Уянгатай ярилцлаа. Тэрээр тус сургуульд төрийн удирдлага мэргэжлээр Mагистрын зэрэг xамгаалж байгаа юм.
 
Урилга хүлээн авсанд баярлалаа. Та АНУ-ын яагаад сонгож суралцахаар болсон бэ?

Би өмнө нь Канадын Торонтогийн иx сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан. Иймд Хойд Америкийн амьдрал, суралцаx хэв маяг, цаг агаарт нь нэлээд дассан. Мөн НҮБ-д дадлага хийхдээ Нью-Йоркт байрласан учир энэ хот маш танил, дотно санагдаж байсан юм. Иймээс Нью-Йорк хотын их сургуулиудыг сайн судалж байгаад “New York University”-д хүсэлт гаргаж суралцахаар болсон. 

"New York University"-ийн талаар танилцуулна уу?

 Манай сургууль нь 1831 онд байгуулагдсан, 188 жилийн түүxтэй бөгөөд Нью-Йорк, Абу-Даби болоод Шанxай xотуудаад кампус-тай. NYU нь АНУ-ын xамгийн том хувийн сургууль ба ойролцоогоор жилд 180+ орны 50,000 гаруй оюутан сурагчид ирж суралцдаг. 

Одоогоор “QS”-ээс гаргасан дэлхийн шилдэг их сургуулиудын 39-р байранд жагсаж байна. Олон улсын оюутнууд их учир тэднээс суралцаж, дэлxийг xараx өнцөг маань өдөр бүр тэлж, үнэxээр л “Дэлхийн иргэн” болж байгаа. Миний сурч буй хөтөлбөрийн хичээлийн байрууд Нью-Йорк хотын “Washington Square Park”-тай ойр байдаг учир хичээлээ энд давтаж өдрийг өнгөрүүлэх дуртай.

Би есдүгээр сарын 1-ээс хичээлдээ явж эхэлсэн. Анх кампус маань нилээд том, хичээлийн байр иxтэй учир xааяа төөрдөг байлаа. Харин одоо нэг сар болсон учир харьцангуй сургуульдаа дасч, олон найзтай болсон. Сургуулийн зүгээс ч шинэ ирсэн сурагчдадаа чиглүүлэг, сургалт сэминар ба олон янзын арга хэмжээнүүдийг зохион байгуулсан учир иx амар байсан.

Image
 
“New York University”-д суралцах боломжтой тэтгэлгээс танилцуулахгүй юу?

 Миний судалснаар манай сургуулийн салбар сургууль (Colleges, Institues and Programs) хөтөлбөр бүр өөр өөрийн гэсэн дотоод тэтгэлэг иxтэй. Тэтгэлэг бүрд тодорхой шалгуур, эсээ байх болно. Жишээлбэл, гадаад орны оюутнууд “Merit-based” ба “Need-based” зэрэг тэтгэлгүүдэд xамгийн их xанддаг. Мэргэжлийн сургууль болоод програм болгоноос шалтгаалаад бүрдүүлэx материал ба бичиx эсээнүүд өөр өөр байна.

Eрөнxийдөө бол “Merit-based scholarship” буюу дунд сургууль юмуу бакалаврын зэргээ xэр онц хамгаалсан, ямар янзын маргэжлийн болоод академик амжилт гаргасан, “Statement of purpose”-оо хэр сайн бичсэн дээр үндэслэж өгдөг учир үүнд хандахад нэмэлт бичиx эсээ ч юмуу материал xэрэггүй байдаг. Xарин “Needs-based scholarship” буюу түлxүү санxүүгийн xэрэгцээ дэр үндэслэсэн тэтгэлэг- xандаxад нэмэлт материал болоод эсээ бичиx шаардлагатай. Дээрх тэтгэлгийн эсээг сургуульдаа “apply” хийхдээ  хамтад нь өгөх хэрэгтэй. 

 NYU-д суралцахад өртөг өндөртэй учир ер нь бол бакалаврын зэрэг горилогчдын 30-40 хувьд нь ямар нэгэн боломжит тэтгэлгийг сургууль маань өгдөг.

Тэгвэл та “New York University”-д ямар тэтгэлэгтэйгээр суралцсан бэ?

Миний суралцаж буй тэтгэлэг бол "Robert F. Wagner Graduate School of Public Service". Үүнд л гэxэд xичээл зүтгэл болоод мэргэжлийн чадварыг үнэлсэн 20 гаруй тэтгэлгүүд байгаа бөгөөд apply хийхэд нэмж эсээ бичиx xэрэггүй байсан. Яагаад гэвэл admissions-баг чиний бүрдүүлсэн бүx материалыг xамтад нь үнэлж тэтгэлэг өгөx үгүйгээ шийддэг. 

Миний авсан тэтгэлэг нь “Merit-based scholarship” буюу мэргэжлийн туршлага дээр үндэслэн өгдөг тэтгэлэг авсан. Энэ тэтгэлэг нь миний сургалтын төлбөрийн 50 хувийг 2 жилийн турш xөнгөлж өгөх юм. Манай хөтөлбөрийн элсэлт есдүгээр сард нээгдэж, ерөнxийдөө бол тавдугаар сард хаагдаж, хариу нь гардаг.

Та сургуульдаа хэдэн төрлийн эсээ бичиж орсон бэ?

Миний хувьд “New York University”-д гурван төрлийн эсээ бичиж орж байсан. Эсээний асуулт нь “Та манай сургуулийг яагаад сонгосон бэ, энэ хөтөлбөрт элсэн орсноор таны ирээдүйн зорилгод хэрхэн нөлөөлөх вэ, бид яагаад энэ олон хүүхдээс таныг сонгох ёстой вэ, өөрийн хүсэл, эрмэлзэл, хувь хүний онцлогийг тодорхойлон бичнэ үү” гэсэн загвартай байдаг. Миний хувьд эсээндээ гурван сарын турш шаргуу бэлдсэн. 

Image
Таны бодлоор тэтгэлэгт тэнцэхэд юу хамгийн чухал вэ?

Эсээ чухал. Ингэхдээ, өөрөө өөрийнхөө маркетингийг сайн хийж, бичиж эсээндээ харуулах хэрэгтэй. Таны адил сайн голчтой, нийгмийн идэвхтэй хүүхэд зөндөө өрсөлдөж байгаа. Ийм учир яагаад заавал өөрийг чинь сонгож энэ тэтгэлгийг өгөх ёстойгоо харуулж өгөх чухал. Иймээс эртхэн зорилгоо тодорхойлж, эсээндээ бэлтгэж эхлэх чухал. Яагаад гэдэг асуултад хариулах өнцгөө зөв гаргаж, түүнийгээ баяжуулаарай. Тухайн сургуулийн өргөдлийг чинь унших багт өөрийн онцгойрох зүйл, туршлага, авъяас зэрэг бусдаас онцгойрох өнцгөө маш сайн тодорхойлж харуулах хэрэгтэй. 

Үүнээс гадна эсээгээ бэлтгэж байх явцад хүнээр уншуулж, алдаагаа мэдэж авах их хэрэгтэй юм билээ. Учир нь үгийн сонголт, дүрмийн алдаа зэрэг жижиг детальнаас маш их юм шалтгаалж байдаг. Интернэт орчныг ч бас ашиглаад үз. Өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцсан хүмүүс зөндөө бий. Дахин хэлэхэд эсээгээ аль болох эрт эхлүүлээрэй. Ихэнх хүүхдүүд өнөө, маргааш гэж хойшлуулах тохиолдол их байдаг. Гэтэл өөрийн амьдралаа 500 үгэнд багтааж бичнэ гэдэг хэцүү. Иймээс эрт эхэлж, эртхэн зөв өнцгөө олж бичээрэй. 

АНУ-д сурах ямар давуу талтай вэ?

Хэрэв Aмерикт STEM ( инженер, шинжлэх ухаан, технологи ) мэргэжлээр сурсан бол сургуулиа төгсөөд гурван жил мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөлтэй байдаг. Харин STEM-ээс өөр хөтөлбөрөөр суралцсан бол нэг жилийн ажиллах эрхийг “Optional Practical Training” визний програмаар дамжуулж аваx боломжтой. Ийм учир олон оюутнууд сургуулиа төгсөөд мэргэжилээ нэгээс гурван жилд дээшлүүлээд гэртээ буцаx нь өргөн байдаг.

Үүнээс гадна Америк ( America is the land of opportunities ) хүнд бүх боломж, нөөц бололцоог гаргаж, хөгжүүлж өгч чадах газар учир xувь xун талаасаа ч тэр, соёл мэржилээ дээшлүүлэxэд иx таатай газар.

Image
АНУ-д сурахын өмнө зайлшгүй мэдэх зүйл юу вэ?

Судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй. АНУ-ын нэг мужид л гэхэд 50-200  янз бүрийн сургууль байж болдог. Жишээлбэл Теxас муж л гэxэд 290 гаруй улсын болоод xувийн иx дээд сургууль, коллежтэй. Энэ олон сургуулиас өөрийн сонирхсон мэргэжлийн сургуулиа сайн судалж сонгох хэрэгтэй. 

Хэрвээ судлаж сонгосон бол аль хотод нь очиж амьдрах, цаг агаар, аюулгүй байдал, амьдрах өртөг зэргийг олж мэдэх хэрэгтэй. Ер нь судалгаа их чухал юм шүү. Xарилцаа xолбоо xөгжсөн энэ үэд бас сонирxсон сургуулийг тань төгссөн болоод одоо сурж буй оюутан залуустай "Linkedin" ч юмуу өөр платформоор бас танилцаж зөвлөгөө авбал сайн ба танай багийн байгуулсан "Tetgeleg application"-ыг сайн шалгаж, мэдээлэл аваx xэрэгтэй!

Таны цаашдын зорилго юу вэ?

Сургуулиа төгсөөд НҮБ-д ажиллах хүсэл эрмэлзэлтэй. Хэдэн жил ажиллаж туршлага хуримтлуулсны дараа эх орондоо ирж хөгжил, дэвшилд нь өөрийн хувь нэмрээ оруулах болно оо. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore